ФОТО: Ангараг гараг дээр ажиллаж буй “InSight” автомат станц хамгийн сүүлийн зургаа илгээгээд, холбоо тасарчээ

ФОТО: Ангараг гараг дээр ажиллаж буй “InSight” автомат станц хамгийн сүүлийн зургаа илгээгээд, холбоо тасарчээ

Ангараг гараг дээр ажиллаж буй “InSight” автомат станц Дэлхийтэй холбоо тасарсан гэж НАСА мэдээлжээ. Харин тус станцын холбоог дахин сэргээж чадахгүй бол “InSight”-ын шинжлэх ухааны хөтөлбөр дуусна гэсэн үг юм.

“InSight” станцыг 2018 онд Ангараг гарагийн дотоод байдал, цаг агаарын байдлыг судлахаар нисгэсэн аж. Ашиглалтын хугацаа нь хоёр жил байх ёстой байсан ч одоог хүртэл ажиллаж байжээ. Тус станцтай хамгийн сүүлд энэ сарын 15 /2022.12.15/-нд холбогдсон байна. 

НАСА-ын мэдээлснээр, “Ангараг дээр ажиллаж байх үедээ InSight станцын дугуй, нарны зай хураагуур нь тоос, элсээр бүрхэгдсэн байсан байна. Үүнийг салхи эсвэл зохиомлоор цэвэрлэх боломжгүй бөгөөд үүнээс болж цахилгаан эрчим хүчний нөөц нь 10 дахин буураад байжээ. Ингээд энэ сарын 11 /2022.12.11/-нд InSight станцаас хамгийн сүүлийн зургаа ийнхүү илгээсэн байна. 

Эх сурвалж: Varlamov news

InSight станцаас хамгийн сүүлд илгээсэн гэрэл зураг