В.Зеленский: АНУ-ын ард түмэн, Ерөнхийлөгч, Конгресст талархал илэрхийлэхээр би Вашингтонд ирээд байна

В.Зеленский: АНУ-ын ард түмэн, Ерөнхийлөгч, Конгресст талархал илэрхийлэхээр би Вашингтонд ирээд байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д айлчилж буй явдлыг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. Тэгвэл В.Зеленский тус айлчлалынхаа талаар, “Би өнөөдөр Америкийн ард түмэн, Ерөнхийлөгч, Конгресст маш их дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэхээр Вашингтонд ирээд байна. Мөн ялалтаа ойртуулах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Украины тогтвортой байдал, батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд хэд хэдэн хэлэлцээр хийх болно. Тухайлбал, бид АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай Украин, АНУ-ын хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцах болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Varlamov news