Монголоос ОХУ-руу хууль бусаар ан агнуурын хоёр хутга тээвэрлэж явсан иргэнийг саатуулсан гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

Монголоос ОХУ-руу хууль бусаар ан агнуурын хоёр хутга тээвэрлэж явсан иргэнийг саатуулсан гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

ОХУ-ын Буриадын Улаан Үд хотын Байгаль нуурын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд хууль бусаар ан агнуурын зориулалттай хоёр хутга тээшиндээ тээвэрлэж явсан иргэнийг саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монголын УБ хотоос ОХУ-ын Улаан-Үд рүү зорчиж явсан оросын иргэн нь зэвсгийн чанартай эд зүйл зөвшөөрөлгүй тээвэрлэсэн бөгөөд тус улсын гаалийн ажилтнууд фискан рентген аппарат ашиглан гаалийн хяналт шалгалтын явцад зорчигчийн тээшнээс зэвсгийн чанартай эд зүйлс илрүүлж, хураан авч шинжилгээнд явуулсан байна. Иймд хууль журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөлгүй бараа бүтээгдэхүүн, эд зүйлийг хурааж авах эс бөгөөд хураалгүй барааны үнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө