"Оросын томилсон захиргааны даргын автомашиныг Украины хорлон сүйтгэх бүлэг дэлбэлсэн" гэж мэдэгджээ

"Оросын томилсон захиргааны даргын автомашиныг Украины хорлон сүйтгэх бүлэг дэлбэлсэн" гэж мэдэгджээ

Херсон мужийн Днепр мөрний зүүн эрэгт орших Любимовка тосгоны ойролцоо Оросын томилсон захиргааны дарга Андрей Штепагийн автомашин дэлбэлж тэрээр нас барсан талаар ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ. Энэ талаар, “Андрей Штепагийн автомашинд тэсрэх бодис байрлуулсан байсан. Энэ хэргийг Украины хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг гүйцэтгэсэн. Энэ үеэр Андрей Штепа болон түүний жолооч, албаны нэг хүн амиа алдсан” гэж Оросын цэргийн командлагч Юрий Котенок мөн мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news




Улаанбаатарт 21 градус дулаан байна

27 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

28 минутын өмнө