АНУ-ын Мемфис амьтны хүрээлэн "Хулсны хоёр баавгай"-д хайхрамжгүй хандсан хэмээж БНХАУ буцааж өгөхийг шаарджээ

АНУ-ын Мемфис амьтны хүрээлэн "Хулсны хоёр баавгай"-д хайхрамжгүй хандсан хэмээж БНХАУ буцааж өгөхийг шаарджээ

АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотын нэгэн амьтны хүрээлэнд 20 жилийн хугацаатай Хятадаас зээлж авчирсан хоёр хулсны баавгайг БНХАУ руу буцаахаар болсон талаар SCMP мэдээлжээ.

Учир нь тус хоёр баавгайн эрүүл мэнд, амьдрах орчинд амьтаны хүрээлэнгийнхэн хайхрамжгүй хандсан хэмээн хуульчид үзсэн байна. Тэд хулсны баавгайнуудыг илүү сайн хоол хүнсээр хооллож, илүү цаг олон цагаар торноос нь гаргаж байхыг шаардсан байна. Мөн тус баавгайнууд "бие махбодь, оюун санааны хомсдолд өртөж буйг нотолсон, хашааныхаа эргэн тойронд эргэлдэж буй видео бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг олон мянган лайк авч, дуучин Билли Эйлиш retweet хийж байжээ. 

Харин амьтны хүрээлэнгийнхэн хулсны баавгайнуудыг буцааж өгөх шийдвэр нь хуульчдын дарамт шахалттай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн. Учир нь Хятад улс хөгшин амьтдыг буцааж өгөхийг шаарджээ. 

Эх сурвалж: SCMP




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө