ВИДЕО: Сансарт гацсан нисгэгчдээ авчрахын тулд Орос хоосон Союз хөлөг илгээж магадгүй байна

ВИДЕО: Сансарт гацсан нисгэгчдээ авчрахын тулд Орос хоосон Союз хөлөг илгээж магадгүй байна

Олон улсын сансрын станцад залгагдсан Оросын хөлөг 50 хэм хүртэл халж, битүүмжлэлээ алдсаны улмаас ОХУ-ын сансрын нисгэгчид дэлхийд буцаж ирэх боломжгүй болоод байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан.

Мөн тус гэмтлийн талаар АНУ-ын НАСА-аас сансрын хөлгийн гаднах радиаторт өчүүхэн цоорхой хэрхэн гарсан нь тодорхойгүй байна гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Оросын сансрын агентлагаас, “Олон улсын сансрын станц руу хоосон сансрын хөлөг илгээж, Союз хөлгийн багийн гурван гишүүнийг хугацаанаас нь өмнө эх орондоо авчрах талаар хэлэлцэж байна” гэж мэдэгджээ. Харин НАСА-гийн менежер Жоэл Монталбано хэлэхдээ, “Ирэх хоёрдугаар сарын сүүлчээр хөлөг хөөргөх хамгийн өндөр боломжтой үе. Багийнхан 3 дугаар сард буцаж ирэх боломжтой” гэжээ. 

Эх сурвалж: BBC