"БНХАУ-д болж буй ковидын дэгдэлтийг шалтгаан хэт тусгаарлалтаас болж иргэдэд байгалийн дархлаа тогтоогүй" гэж дүгнэжээ

"БНХАУ-д болж буй ковидын дэгдэлтийг шалтгаан хэт тусгаарлалтаас болж иргэдэд байгалийн дархлаа тогтоогүй" гэж дүгнэжээ

БНХАУ-д хөл хориогоо сулруулж эхэлсний дараа коронавирусийн халдварын тохиолдол болон түүнээс үүдэлтэй нас баралтын тоог хянахад хүндрэл гарч, халдвар авсан хүмүүсийн тоог гаргах боломжгүй байна гэдгийг тус улсын эрх баригчид өчигдөр /2022.12.22/ хүлээн зөвшөөрчээ.

Өвчтөний тоо нэмэгдсэнээс эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай ажиллан өвчтөнүүд эмнэлгийн хүлээлгийн өрө, коридорт хэвтэхээс өөр аргагүй байдалд хүрч байгаа ажээ. Иймд БНХАУ-ын эрх баригчид “иргэдийн бие үнэхээр л муудаагүй бол эмнэлэгт хандахгүй байх”-ыг хүссэн байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар тус улсын 1,4 тэрбум хүн Намын 60 хувь нь ирэх саруудад коронавирусийн халдвар авч болзошгүй гэсэн судалгаа гаргажээ. Мэргэжилтнүүд коронавирусийн тархалтын гол шалтгааныг хэт тусгаарлалтаас болж иргэдэд байгалийн дархлаа тогтоогүй гэжээ.