Зэвсэгт халдагч нь ялгаварлан гадуурхалт, арьс өнгөний үзлээр зэвсэгт сүрдүүлэг үйлдэж байсан нэгэн байжээ

Зэвсэгт халдагч нь ялгаварлан гадуурхалт, арьс өнгөний үзлээр зэвсэгт сүрдүүлэг үйлдэж байсан нэгэн байжээ

Францын нийслэл Парис хотын 10 дугаар дүүрэгт байрлах “Ахмет Кая” хэмээх Курдын соёлын төвийн ойролцоо өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ний өдөр зэвсэгт халдлага гарч, гурван хүн амиа алдаж, гурван хүн шархадсан билээ. 

Тэгвэл зэвсэгт халдагч нь 69 настай, эрэгтэй төмөр замын тэтгэвэртэй гарсан ажилчин байжээ. Халдлагын хажуугаар өнгөрч явсан иргэд түүнийг цагдаа иртэл саатуулж чадсан байна. Парисын прокурорын газраас түүнд хүний амь хөнөөсөн, санаатай аллага, хүнд хэмжээний хүчирхийлэл үйлдсэн зэрэг үндэслэлээр мөрдөн байцаалт эхлүүлээд байгаа аж.

Зэвсэгт халдагч нь цагдаагийн бүртгэлд ялгаварлан гадуурхалт, арьс өнгөний үзлээр зэвсэгт сүрдүүлэг, сэлэмтэй халдлагын бүртгэлтэй нэгэн байжээ. Түүнийг жилийн өмнө Парис дахь цагаачдын хуаранд сэлэм барин дайрсны дараа баривчилж байсан байна. Тэрээр арванхоёрдугаар сарын 12-нд зэвсэг эзэмших эрхгүйгээр шоронгоос суллагдсан аж. Үүнээс үзвэл энэ зэвсэгт халдлага нь хэт барууны үзэлтнүүдийн ажиллагаа байх магадлал өндөртэй байгааг Францын “Super mag” онлайн сэтгүүлд онцолжээ. 

М. Ариунаа




Улаанбаатарт 21 градус дулаан байна

31 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

32 минутын өмнө