ВИДЕО: Парист болсон халдлагыг шударга мөрдөн шалгахыг шаардан иргэд нь жагсаж эхэлжээ

ВИДЕО: Парист болсон халдлагыг шударга мөрдөн шалгахыг шаардан иргэд нь жагсаж эхэлжээ

Францын нийслэл Парис хотын курдуудын соёлын төвийн гудамжинд өчигдөр /2022.12.23/ 60 гаруй насны этгээд халдлага үйлдэж гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан хэрэг гарсан. Тэгвэл яг одоо /2022.12.24/ хэргийн газарт “тус халдлагатай холбоотой эсэргүүцлийн жагсаал болж байгаа аж.

Энэ үеэр жагсагчид “террорист халдлагын ард Туркууд байх магадлалтай тул шударга мөрдөн шалгахыг шаардаж" байгаа аж. Мөн энэ үеэр жагсагчид зарим автомашиныг эвдэж, гал тавьсан бол эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар дагалдаж байгаа ажээ. Харин тус халдлагад Монгол Улсын иргэн өртөөгүй гэж манай Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлсэн. 

ВИДЕО: