ВИДЕО: Парист болсон халдлагыг шударгаар мөрдөхийг шаардсан иргэдийн жагсаал "үймээн, самуун" болж хувирчээ

ВИДЕО: Парист болсон халдлагыг шударгаар мөрдөхийг шаардсан иргэдийн жагсаал "үймээн, самуун" болж хувирчээ

Францын нийслэл Парис хотын курдуудын соёлын төвийн ойролцоо өнгөрөгч Баасан гараг /2022.12.23/-т 69 настай зэвсэгт этгээд гал нээж нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүний ​​аминд хүрсэн юм.

Халдлага үйлдсэн этгээд мэдүүлэгтээ, “өөрийгөө арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхагч ” гэсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Иймд тус хэргийг шударгаар мөрдөн шалгахыг шаардсан иргэдийн жагсаал Парис хотод болж байгаа юм. Гэтэл сүүлдээ тус жагсаал үймээн самуун болж хувирсан байна. Тодруулбал, хотын төвд цугларсан хүмүүс автомашинуудыг шатааж, цагдаа нар руу салют, чулуу шидсэн эхэлсэн тул аюулгүй байдлын албаныхан нулимс асгаруулагч хий цацжээ.