В.Путин: Бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц яриа хэлэлцээг хийхэд бэлэн байгаа ч нөгөө тал зайлсхийж байна

В.Путин: Бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц яриа хэлэлцээг хийхэд бэлэн байгаа ч нөгөө тал зайлсхийж байна

Өчигдөр /2022.12.25/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг дуусгах яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, тэрбээр төв телевизэд өгсөн нэгэн ярилцлагын үеэр “Орос улс бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц үр дүнд хүргэх яриа хэлэлцээг хийхэд бэлэн байгаа. Гэвч нөгөө тал бидэнтэй хэлэлцэхээс зайлсхийж байна” гэсэн байна. Мөн Украины дайныг зөвтгөсөн бөгөөд Оросын үндэсний эрх ашиг, хүн ардыг хамгаалахын тулд ингэхээс өөр арга байгаагүй хэмээн тайлбарлажээ. Харин Украины үнэн алдартны сүм хийдүүд Оросын уламжлалыг дагахаас татгалзаж, Зул сарын баярыг нэгдүгээр сарын 7-нд биш, арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэж эхэлжээ.

Эх сурвалж: CNBS