БНХАУ-д 248 сая хүн коронавирусийн халдвар авч, эмнэлэг, цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байна гэжээ

БНХАУ-д 248 сая хүн коронавирусийн халдвар авч, эмнэлэг, цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байна гэжээ

БНХАУ хөл хориогоо сулруулсан дараа коронавирусийн халдварын дэгдэлт нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд нь ачааллаа даахгүй хэмжээнд хүрсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал, “Хятадын нийт хүн амын 18 хувь нь буюу 248 сая хүн одоогоор коронавирусийн халдвар авсан” гэх албан бус мэдээлэл гараад байгаа бол, БНХАУ-ын албан ёсны мэдээлэлд энэ сарын 24 /2022.12.24/-ны өдрийн байдлаар коронавируст халдварын 4128 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Гэтэл Хятадын эмнэлгүүд дүүрч, цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа нь БНХАУ-ын албан ёсны тоо баримтууд цар тахлын бодит цар хүрээг тусгаж чадахгүй байна гэж DPA тэмдэглэсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадад олон зуун мянган хүн ковидоор нас баржээ.

Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: DW.com