ВИДЕО: Оросын стратегийн нисэх онгоцны буудал руу Украинчууд пуужиннгийн цохилт өгсөн гэж мэдэгдлээ

ВИДЕО: Оросын стратегийн нисэх онгоцны буудал руу Украинчууд пуужиннгийн цохилт өгсөн гэж мэдэгдлээ

ОХУ-ын Саратов муж дахь Оросын стратегийн нисэх онгоцны буудлын ойролцоо дөнгөж сая /2022.12.26/ дэлбэрэлт болсон байна. Оросын стратегийн нисэх хүчин байрладаг Энгельс хотын онгоцны буудал руу Украинчууд алсын зайны далавчит пуужингаар цохилт өгсөн гэж Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  мэдээлж эхлээд байна. 

Мөн telegram суваг дээр байрлуулсан видео дээр аюулын дуут дохио сонсогдож буй бичлэгийг нийтэлжээ. Сонирхуулахад, Украины хяналтад байгаа нутаг дэвсгэрээс 700 км-ийн зайд орших Энгельс хотын нисэх онгоцны буудал нь энэ сарын 05 /2022.12.05/-ны өдөр мөн Укрианы довтолгоонд өртсөн юм. Энэ талаар Оросын Батлан ​​хамгаалах яамнаас, “цохилтыг нисгэгчгүй тээврийн хэрэгслийн тусламжтайгаар хийсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC