Белла Хадид 2022 оны шилдэг загвар өмсөгчөөр шалгарчээ

Белла Хадид 2022 оны шилдэг загвар өмсөгчөөр шалгарчээ

2022 оны шилдэг моделиудыг нэрлэж, Белла Хадид 2022 оны шилдэг загвар өмсөгчөөр шалгарчээ.

Тодруулбал, мэргэжлийн шинжээчдийн болон нийтийн саналаар ялагчыг шалгаруулсан бөгөөд мэргэжлийн шүүгчдийн багт Их Британийн Vogue-ийн редактор Эдвард Эннинфул, Love Magazine сэтгүүлийн үүсгэн байгуулагч Кэти Гранд, дизайнер Прабал Гурунг, Кристофер Жон Рожерс зэрэг эрхмүүд багтсан бөгөөд санал нэгтэйгээр Белла Хадидыг сонгожээ. Хамгийн сүүлд түүний Coperni шоуны үеэр нүцгэн гарч ирж, “шингэн” даашинз тайзан дээр урлан, өмсүүлсэн нь ихэд нөлөөлсөн гэж үзээд буй.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ уншина уу