Францын цуврал алуурчин Чарльз Собхраж эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронгоос суллагджээ

Францын цуврал алуурчин Чарльз Собхраж эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронгоос суллагджээ

Францын цуврал алуурчин Чарльз Собхраж эрүүл мэндийн шалтгааны улмаас шоронгоос суллагджээ.

Тодруулбал, Чарльз Собхраж нь 1972-1982 оны хооронд 20 гаруй хүний аминд хүрсэн бөгөөд хохирогчдыг хар тамхи хүчээр хэрэглүүлсэн, хоолойг нь боомилсон, зодож, шатаасан гэмт хэрэгт холбогдож ял авчээ. Тэгвэл түүнийг Непалын дээд шүүх өнгөрсөн лхагва гарагт эрүүл мэндийн шалтгаанаар суллах шийдвэр гаргаж сулласан байна.

Тэрбээр зүрхний өвчтэй бөгөөд зүрхний нээлттэй мэс засал хийх шаардлагатай гэж үзэж ийнхүү сулласан аж.

Собхраж нь 1972-1976 оны хооронд 12 хүн хөнөөснөө хүлээн зөвшөөрч, ярилцлагууддаа бусад аллагынхаа талаар цухуйлгасан гэж түүний намтарт тэмдэглэгдсэн бөгөөд түүний хохирогчдын жинхэнэ тоо одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Хамгийн сүүлд тэрбээр 1975 онд хоёр жуулчны амийг хөнөөсөн хэргээр Непалд бүх насаараа хоригдох ял эдэлж байсан ч Франц руу албадан өнгөрсөн бямба гарагт эх нутагт нь буцаажээ.

М.АРИУНАА