Канадын реппер Тори Ланез дуучин Меган Ти Сталлионыг буудсан хэрэгт буруутгагджээ

Канадын реппер Тори Ланез дуучин Меган Ти Сталлионыг буудсан хэрэгт буруутгагджээ

Канадын реппер Тори Ланез 2020 онд Хьюстоны хип хоп од Меган Ти Сталлионтой маргалдаж улмаар гал нээсэн ноцтой хэрэгт холбогдсон байна.

Тодруулбал, 2020 оны зун Тори Ланез нэрээрээ алдаршсан Канадын реппер Дейстар Петерсоныг өөрийн хамтран уран бүтээлч Меган Ти Сталлионтай романтик харилцаа үүсгэж улмаар маргалдсаны дараа хоёр хөл рүү нь буудсан хэрэг гарч байсан бөгөөд өнгөрөгч баасан гарагт /2022.12.23/ Лос Анжелесийн тангарагтны шүүгчид гэмт буруутай гэж үзсэн байна. Меган Ти Сталлион хэлэхдээ Тори Ланез нь түүн рүү гал нээж, “Бүжиглэ, гичий минь” гэж хэлсэн тухайгаа ярьжээ. Ланезыг хагас автомат гар буугаар танхайрсан, бүртгэлгүй галт зэвсгийг тээвэрлэн авч явсан, галт зэвсгийг хайхрамжгүй орхисон гэсэн гурван гэмт хэрэгт буруутгасан бөгөөд түүнд 20 гаруй жилийн хорих ял төлөвлөөд байгаа аж.

М.Ариунаа