ВИДЕО: БНСУ-ын хил рүү нэвтэрсэн Хойд Солонгосын нисгэгчгүй онгоц руу гал нээх үеэр КА-1 онгоц осолджээ

ВИДЕО: БНСУ-ын хил рүү нэвтэрсэн Хойд Солонгосын нисгэгчгүй онгоц руу гал нээх үеэр КА-1 онгоц осолджээ

Хойд солонгос нь өөрийн нисгэгчгүй онгоцоо БНСУ-ын нутаг дэвсгэрт өнөөдөр /2022.12.26/ нэвтрүүлсэн хэрэг гарчээ. Үүний хариуд БНСУ нисэх онгоцуудаа хөөргөж, анхааруулах гал нээсэн гэж Yonhap агентлаг мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, "Нисгэгчгүй таван онгоц орон нутгийн цагаар 10:25 цагт Кёнги мужийн хил орчмын бүс нутагт илэрсэн байна. Тэд хилийн шугамыг давж, Ганхва-до арал болон Сөүл орчмын Пажу, Гимпо хотод гарч иржээ. Харин онгоцнуудыг зэвсгээр хангасан байсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Иймд Өмнөд Солонгосын тал тийрэлтэт онгоц болон довтолгооны нисдэг тэргийг хөөргөж, анхааруулах мессеж өгч гал нээжээ.

Харин тус ажиллагаанд оролцож байсан Өмнөд Солонгосын байлдааны нисэх онгоцнуудын нэг болох КА-1 осолдсон бөгөөд хоёр нисгэгч нь гэмтэл авалгүйгээр шүхрээр бууж амжжээ.

Энэхүү үйл явдлаас болж Сөүлийн нисэх онгоцны буудлуудын иргэний нислэгүүдээ түр хугацаанд зогсоогоод байгаа ажээ. 

Эх сурвалж: Yonhap