БНХАУ ирэх нэгдүгээр сарын 8-ны өдрөөс гадаадаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй гэв

БНХАУ ирэх нэгдүгээр сарын 8-ны өдрөөс гадаадаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй гэв

Өчигдөр /2022.12.26/ Бээжингийн эрх баригчдын мэдэгдэж байгаагаар ирэх нэгдүгээр сарын 8 /2023.01.08/-ны  өдрөөс эхлэн БНХАУ гадаадаас ирсэн зорчигчдын коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэхээр болсон гэв.

Тодруулбал, Сүүлийн өдрүүдэд тус улсад коронавирусийн халдвар тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь Хятадын засгийн газар бараг гурван жил хатуу дагаж мөрдсөн “тэг ковид” дэглэмээ цуцалсантай холбоотой гэжээ. Мөн тус улс 2020 оны гуравдугаар сараас эхлэн гадаадаас ирж буй зорчигчид гурван долоо хоногийн хугацаанд заавал тусгаарлагдах хатуу журам хэрэгжиж байсан ч нэгдүгээр сарын 8-наас эхлэн ковидыг А ангиллын халдварт өвчнөөс B ангиллын халдварт өвчин болж, зэрэглэл буурч байгаа тул гадаадаас ирэгсэд тусгаарлагдах шаардлагагүй болжээ.

Эх сурвалж: BBC