Узбекистан улс Монголд мах боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

Узбекистан улс Монголд мах боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

Узбекистан улс Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, эрчимжсэн мал аж ахуйн ферм, мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, Монгол Улс энэ оны 10 сарын байдлаар Узбекистан руу 500 тонн мах экспортлоод байгаа бөгөөд тус улсын зүгээс энэ хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монголоос халал мах авахаас гадна жимс, ургамал, хүнсний ногоо зэргийг импортлох сонирхолтой байна гэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу