Хүчтэй цасан шуурга Нью-Йоркийн Баффало хотыг “Дайны бүс” болгож байгаа талаар мэдээлжээ

Хүчтэй цасан шуурга Нью-Йоркийн Баффало хотыг “Дайны бүс” болгож байгаа талаар мэдээлжээ

Хойд Америк даяар болж буй цасан шуурганд Буффало орчмын бүс нутаг хамгийн их өртсөн бөгөөд Нью-Йоркийн тус хотыг дайны бүс мэт харагдуулж байна гэж мужийн амбан захирагч мэдэгдэв.

Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт тус хотод цаг уурын улмаас 28 хүн нас барсан бол өнгөрсөн ням гарагт 13 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул "Энэ бол байгаль эхтэй хийсэн дайн бөгөөд тэрээр бидэнд байгаа бүх зүйлээрээ биднийг цохиж байна. Дайны талбарт явж байгаа юм шиг, замын хажуугийн машинууд үнэхээр цочирдмоор байна" гэжээ. Тухайн шуурганаас шалтгаалж яаралтай тусламжийн машинууд хамгийн их хохирол амссан газруудад хүрч чадалгүй өөрсдөө цасанд боогдсон тул оршин суугчдын амь нас аюултай нөхцөлд байгаа аж.

М.АРИУНАА