БНХАУ-руу нэвтрэхэд 48 цагийн шинжилгээний хариу шаардаж, нэгдсэн байдлаар тусгаарлахгүй болжээ

БНХАУ-руу нэвтрэхэд 48 цагийн шинжилгээний хариу шаардаж, нэгдсэн байдлаар тусгаарлахгүй болжээ

Өнөөдөр өдөр /2022.12.27/ БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс "Ковид-19" халдварын хугацаанд баримтлах журмаа шинэчилсэн шийдвэрээ албан ёсоор олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Тус албан мэдэгдэлд “Ирэх сарын 08-ны өдрөөс /2022.01.08/ эхлэн БНХАУ-руу нэвтрэхэд зөвхөн 48 цагийн шинжилгээний хариу шаардана. Хилээр нэвтэрсний дараа нэгдсэн байдлаар тусгаарлах шийдвэрийг цуцалсан” гэжээ.

Албан бус мэдээллээр тус улсад өдөрт 8000 хүн нас барж байгаа аж. Мөн халдварын эхний давалгаа энэ сарын 23-ны өдөр оргилдоо хүрч тухайн өдөр 24 мянга гаруй хүн нас барсан бөгөөд 230 сая хүн ковид туссан байна. Шинжээчдийн тооцооллоор ойролцоогоор тэрбум хүн халдвар авч нэг сая хүн нас барна гэж үзжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө