"Монголын мэдрэл муутай ардчилагчид И.Азизовыг сүрдүүлж, буцахаас аргагүйд хүргэсэн" гэж Дэлхийд ойлгуулахаар оролдож байна гэж Оросын суваг мэдээлжээ

"Монголын мэдрэл муутай ардчилагчид И.Азизовыг сүрдүүлж, буцахаас аргагүйд хүргэсэн" гэж Дэлхийд ойлгуулахаар оролдож байна гэж Оросын суваг мэдээлжээ

Манай улсад  10 орчим жил суусан ОХУ-ын элчин сайд И.Азизов нутаг буцахаар болсон талаар өчигдөр /2022.12.27/ бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Оросын телеграм суваг дээр зарим мэдээлэл гарсан байна.

Тодруулбал, “Планета Монголия” суваг дээр “Монголын мэдрэл муутай ардчилагчид И.Азизовыг айлган сүрдүүлж, нутаг буцахаас өөр аргагүйд хүргэсэн гэж Дэлхий нийтэд тайлбарлан шоудан тайлбарлаж байна. Гэхдээ нөхцөл байдал өөр байгаа, тухайлбал, И.Азизов ОХУ-ыг Монголд төлөөлөн 10 жил ажилласан нь хангалттай хугацаа юм. ЗХУ-ын үед Монгол Улсад цор ганц Оросын элчин сайдын яам үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ нь дипломат харилцааны түүхэнд Орос бүдгэрч байгаагүй гэдгийг нотолно” гэж мэдээлжээ.