ВИДЕО: Оросын цэргийн комиссын байранд тэтгэврийн хөгшчүүл гал тавьж, шатаахыг завджээ

ВИДЕО: Оросын цэргийн комиссын байранд тэтгэврийн хөгшчүүл гал тавьж, шатаахыг завджээ

ОХУ-д Украинд илгээх цэргийн дайчилгаа үргэлжилсэн хэвээр байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл өнөөдөр /2022.12.28/ Оросын Подольске хотын цэргийн комиссын байрыг тэтгэвэрт гарсан 70-76 насны эхнэр нөхөр хоёр галдан шатаахыг завдсан бөгөөд тэднийг саатуулсан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, “эдгээр тэтгэврийн хөгшчүүд лаазтай бензин бариад Подольске хотын цэргийн бүртгэл, комиссын байранд ирсэн байна. Энэ үеэр эхнэр нь үйл явцыг видео хальсанд буулгаж байхад эрэгтэй нь жижиг зүйлийг шатааж, тус барилгын цонхон дээр тавьсан байна. Мөн энэ үеэр цагдаагийн автомашин ирэхэд ч тэрээр үйлдлээ зогсоохгүй, үргэлжлүүлж байжээ. Харин хосуудыг баривчилж, галыг унтрааж, тэднийг шалгаж эхэлжээ. 

Эх сурвалж: Varlamov news