Хойд солонгосын нисгэгчгүй онгоцыг устгаж чадаагүйдээ БНСУ-ын арми иргэдээсээ уучлалт гуйжээ

Хойд солонгосын нисгэгчгүй онгоцыг устгаж чадаагүйдээ БНСУ-ын арми иргэдээсээ уучлалт гуйжээ

Уржигдар /2022.12.26/ Умард Солонгосын нутаг дэвсгэрт нэвтэрсэн Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцыг саатуулж, устгах ажиллагаа амжилтгүй болсондоо БНСУ-ын арми иргэдээсээ уучлалт гуйжээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабын албаны дарга Кан Шин Чул “Манай арми нисгэгчгүй онгоцыг илрүүлж, мөрдсөн ч тэднийг устгаж чадаагүйд бид харамсаж байна” гэжээ. Түүний хэлснээр, цэргийнхэн байнгын сургуулилт хийж, энгийн иргэдэд хохирол учруулахгүйгээр нисгэгчгүй онгоцыг сөнөөх чадвартай шинэ платформуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэжээ.  Энэ ажиллагааны үеэр БНСУ-ын КА-1 загварын жижиг онгоц осолдсон хэрэг гарсан юм. 

Эх сурвалж: BBC