Монголоос ОХУ-руу “Моцарелла” бяслаг нэвтрүүлэхийг завдсан эмэгтэйг саатуулсан талаар мэдээлжээ

Монголоос ОХУ-руу “Моцарелла” бяслаг нэвтрүүлэхийг завдсан эмэгтэйг саатуулсан талаар мэдээлжээ

ОХУ-ын Буриадын “Наушки” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтод Россельхознадзорын улсын байцаагчид шалгалтын үеэр хууль зөрчсөн хэрэг илрүүлсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Оросын иргэн Монголоос хоёр кг “Моцарелла” бяслаг нэвтрүүлэхийг завдсан бөгөөд энэ нь тус улсын мал эмнэлгийн хууль зөрчсөн үйлдэл аж.  Энэхүү бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон учир нь халдварт өвчний хувьд тааламжгүй орноос оруулж ирж буй гэж үздэг бөгөөд дээрх иргэнд захиргааны хэрэг үүсгэж, бяслагийг хураан авч устгах болно гэжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ үзнэ үү