Европын холбооны орнуудаас гаргасан нефтийн хоригийн эсрэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргажээ

Европын холбооны орнуудаас гаргасан нефтийн хоригийн эсрэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргажээ

“Их долоо”-ийн орнууд болон Австрали, Европын холбооны улсууд ОХУ-аас нефть импортлохдоо нэг баррелийг 60 доллараас дээш үнээр худалдан авахгүй байх саналд нэгдэж, хэрэгжилтийг энэ сарын 5-ны өдрөөс /2022.12.05/ мөрдөж эхлээд байна. Энэ нь ОХУ-аас нефть импортлох үйл ажиллагаанд тавьж буй нэг төрлийн хориг гэж шинжээчид дүгнэж буй.

Тэгвэл Европын орнуудаас гаргасан дээрх шийдвэрийн эсрэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тусгай арга хэмжээ авах зарлигт өчигдөр /2022.12.27/ гарын үсэг зурлаа. Тодруулбал, тэрбээр Европын орнууд болон хориг тавихад оролцсон бүх улсад нефть нийлүүлэхгүй гэх агуулгатай зарлигт гарын үсэг зуржээ. Гэхдээ онцгой тохиолдолд В.Путины зөвшөөрлөөр тус орнуудад газрын тос, нефтийн бүтээгдэхүүн худалдах боломжтой талаар зарлигт дурджээ.

Зарлиг ирэх хоёрдугаар сарын 1-нээс мөрдөгдөж, 2023 оны долоодугаар сарын 1 хүртэл хүчинтэй байх аж.

М.АРИУНАА




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө