Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор Бразил гурван өдрийн гашуудал зарлалаа

Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор Бразил гурван өдрийн гашуудал зарлалаа

Дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро пүрэв гараг /2022.12.29/-т Пелегийн төлөө гурван өдрийн гашуудал зарлаж буй талаар тус улсын засгийн газрын албан ёсны сайт мэдээлэв.

Энэхүү зарлиг нийтлэгдсэн өдрөөс эхлэн гурван өдрийн туршид үндэсний хэмжээний гашуудал зарлах юм. Харин Пелетэй салах ёс хийх ёслол нэгдүгээр сарын хоёрны өдөр "Сантос" клубийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Улмаар нэгдүгээр сарын гуравны өдөр Экуменикийн оршуулгын газарт оршуулах аж.

Домогт тамирчин Пеле арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Бразилын Сан-Паулу дахь хувийн эмнэлэгт олон эрхтний дутагдал өвчнөөр таалал төгссөн билээ.

Эх сурвалж: Brazilian.report