"Doge" миймийг санаачилсан алдарт нохой Кабосу цусны хорт хавдраар өвджээ

"Doge" миймийг санаачилсан алдарт нохой Кабосу цусны хорт хавдраар өвджээ

Арав гаруй жил дижитал соёлд нөлөөлсөн "doge" миймийн эзэн интернэтэд алдартай 17 настай Кабосу нохой цусны хорт хавдар, элэгний өвчнөөр өвчилжээ.

Кабосу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр "хоол идэж чадахаа больж, цочмог холангиогепатит, архаг лимфомын лейкеми өвчтэй гэж оношлогдсон" тухай түүний эзэн инстаграм хуудсандаа хэд хэдэн удаа бичжээ.

Кабосу 2010 онд эвхсэн сарвуутай зургаа авхуулж, Reddit, Tumblr, 4Chan сайтуудаар тархаж, интернэтийн хамгийн алдартай амьтдын нэг болсон юм. Удалгүй интернэт хэрэглэгчид Кабосугийн царайг нарийн боов, газрын тэмдэг болгох болсон. Хожим нь энэ миймийг Oreo болон Стокгольмын метро зэрэг брэндүүд сонгон хэрэглэж эхэлсэн юм. Улмаар 2014 онд "doge" мийм 400 гаруй долларын ашиг олж, 2021 онд "Doge" миймээр NFT гаргасан ба 4 сая доллар хүрч, хамгийн үнэтэй зарагдсан мийм NFT болж байсан билээ.

Түүнчлэн Элон Маск Кабосугын шүтэн бишрэгч бөгөөд Dogecoin нь Английн Уотфорд хөлбөмбөгийн клубийг ивээн тэтгэх үеэр багийн өмсгөлийн ханцуйн дээр Кабосугын царайг оруулсан байдаг.

Мөн түүний эрүүл мэндийн байдал хүнд байгааг дуулсан хүмүүс бүгд олон нийтийн сүлжээгээр хурдан эдгэхийг ерөөж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаа аж.

Эх сурвалж: CNN