Хөлбөмбөгийн "хаан" Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор дэлхийн алдартнууд эмгэнэл илэрхийлж байна

Хөлбөмбөгийн "хаан" Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор дэлхийн алдартнууд эмгэнэл илэрхийлж байна

Дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга, хөлбөмбөгийн бүх цаг үеийн хаан Пеле таалал төгссөнтэй холбоотойгоор дэлхийн улс орнуудын удирдагчид эмгэнэл илэрхийллээ. 

Тэрээр дөрвөн ДАШТ-д оролцож, гурван удаа түрүүлсэн түүхэн дэх цорын ганц тоглогч байсан юм. Тэрээр Бразилын шигшээ багийн төлөө 92 тоглолтод 77 гоол оруулж бүх цаг үеийн мэргэн бууч нь болж, FIFA-ийн зууны шилдэг тоглогч, Time-ын 20-р зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан түүнийг Олон Улсын олимпын хорооноос "Зууны шилдэг тамирчин"-аар нэрлэсэн билээ.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама "Пеле бол хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн агуу хүмүүсийн нэг байсан. Мөн дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг. Тэр спортын мөн чанарыг ойлгосон гайхалтай хүн байсан. Бидний бодол сэтгэл түүний гэр бүл болон түүнийг хайрлаж, биширч байсан бүх хүмүүстээ хамт байх болно" хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.

АНУ-ын 46 дэх ерөнхийлөгч Жөү Байден "Хөлбөмбөг бол дэлхий ертөнцийг нэгтгэдэг спорт. Пеле даруухан эхлэлээс хөлбөмбөгийн домог болтлоо өссөн бусдад үлгэр болсон гайхалтай амжилтын түүх юм. Өнөөдөр Жилл бид хоёрын бодол түүний гэр бүл болон түүнийг хайрладаг бүх хүмүүстэй хамт байх болно" хэмээжээ.

Мөн “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ний дэлхийн аварга Лео Месси, домогт тамирчин Пелед хүндэтгэл үзүүлж, өөрийн цахим сүлжээнд хамт авхуулсан зургаа нийтэлжээ. 

Сэтгүүлч: М.Ариунаа