ВИДЕО: БНСУ-ын Гвачон хотын хурдны замын хонгил шатаж, олон хүн амиа алдаад байна

ВИДЕО: БНСУ-ын Гвачон хотын хурдны замын хонгил шатаж, олон хүн амиа алдаад байна

БНСУ-ын Сөүлээс өмнө зүгт орших Гвачон хотын хурдны замын хонгил өчигдөр /2022.12.30/ шатаж, наад зах нь таван хүн амь үрэгдэж, 37 хүн гэмтэж бэртсэний гурвынх нь биеийн байдал хүнд байна гэж Солонгосын мэдээллийн агентлагууд гал сөнөөгчдийн хэлтсээс иш татан мэдээлж байна.  Тус осол автобус автомашинам мөргөлдсөний улмаас гарч 45 автомашин шатсан гэж үзэж байгаа бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай гэж мэдэгджээ. Харин тус осолд Монгол Улсын иргэн өртсөн талаар манай Гадаад харилцааны яам албан ёсны мэдээллийг хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC