Кристиан Роналдо Саудын Арабын “Аль-Наср” багт тоглох 200 сая еврогийн гэрээнд гарын үсэг зуржээ

Кристиан Роналдо Саудын Арабын “Аль-Наср” багт тоглох 200 сая еврогийн гэрээнд гарын үсэг зуржээ

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдо “Аль-Наср” багтай гэрээгээ эцэслэн гарын үсэг зурсан байна.

Тодруулбал, Роналдо Саудын Арабын Аль-Наср багтай гэрээ байгуулах талаар яригдаж эхэлсэн цагаасаа улиралд 200 сая еврогийн цалинтай хэмээж байсан. Гэвч уг гэрээг хоёр тал үзэглэхдээ нэг улиралд биш харин жилд 200 сая еврогийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Уг цалин нь хөлбөмбөгчид дундаа хамгийн өндөр цалинд тооцогдож байгаа юм. К.Роналдо 2025 он хүртэл Аль-Наср багийн 7 дугаартай тоглогч байх юм. 

М. Ариунаа