ФОТО: Дэлхийн 2022 оны онцлох 10 үйл явдлыг гэрэл зургаар харуулжээ

ФОТО: Дэлхийн 2022 оны онцлох 10 үйл явдлыг гэрэл зургаар харуулжээ

Worlf Economic Forum буюу Weforum.org веб сайтаас 2022 оны онцлох 10 үйл явдлыг гэрэл зургаар харуулжээ.

1. Дэлхий даяар тархсан инфляцын өсөлт: 2022 онд дэлхийн улс орнуудад инфляц ер бусын өндөр байв. Үнийн өсөлт АНУ-д зургаадугаар сард 9.1 хувиас дээш, Их Британид 11.1 хувиас дээш, аравдугаар сард гэхэд дээд цэгтээ хүрсэн байна. Энэ нь өрхийн амьжиргааны өртгийг хямралд хүргэж олон гэр бүл, тэр байтугай дэлхийн хамгийн чинээлэг улс орнуудад ч энэ өвөл хоол идэх, халаалт ашиглах хоёрын аль нэгийг сонгохоос өөр аргагүйд хүрчээ.

2. Омикрон коронавирусын мутацид орсон хувилбар тархаж байна: Covid-19-ийн өндөр халдвартай Омикрон хувилбар энэ жил дэлхий даяар тархсан. Одоог хүртэл вирус мутацид орсоор байгаа юм. Их Британий Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг саяхан Омикроны хоёрдугаар үеийг "үеэлүүд" хэмээн нэрлэжээ.

3. ОХУ, Украйн руу дайрав: Хоёрдугаар сарын 24-нд /2022.02.24/ Орос Украйны дайны улмаас дэлхийн улс орнууд хүнс, эрчим хүчний хямралд өртөж, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн юм.

4. АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийн эрхийг цуцаллаа: АНУ-ын Дээд шүүх зургаадугаар сарын 24-ний /2022.06.24/ өдөр, эмэгтэйчүүдийн үндсэн хуулиар олгогдсон үр хөндүүлэх эрхийг цуцалж, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хуулиар сэргээв.

5. Рекорд эвдсэн халуун: Пакистан улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард агаарын температур 49 хэмээс хэтэрсэн үед “илжиг даарч байна” зураг тархсан. Мөн нисэх зурвас хайлахаас эхлээд сүйрлийн зэрэгтэй ой хээрийн түймэр хүртэл энэ жил тохиолдсон юм.

6. Дэлхий даяарх ган гачиг: Энэ зун Европт сүүлийн 500 жилд тохиолдож байгаагүй ган гачиг болж, тивийн гуравны хоёрт хэт халууны улмаас сэрэмжлүүлэгтэй байжээ. Хятадад наймдугаар сард Хөх мөрний сав орчмын усны түвшин буурч, усан цахилгаан станцуудын цахилгааны үйлдвэрлэлийг хязгаарласан тул үйлдвэрүүд хаагдахаас өөр аргагүйд хүрсэн юм.

7. Пакистанд болсон үер: Зургаадугаар сараас наймдугаар сард Пакистанд болсон үерийн улмаас 1400 гаруй хүн амиа алдаж, байшин барилга, тариалангийн талбай болон гол дэд бүтцийн байгууламжууд сүйрснээр ойролцоогоор 30 тэрбум долларын хохирол учирч байжээ.

8. Хатан хаан хоёрдугаар Элизабет таалал төгсөв: Хоёрдугаар Элизабет есдүгээр сарын 8-нд /2022.09.08/ Шотландын Балморал шилтгээнд нас барж, түүний том хүү Чарльз хаан ширээний гуравдугаар залгамжлагч болжээ. Элизабет хатан хаан 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа таалал төгссөн нь түүнийг дэлхийн хамгийн удаан хаан ширээнд суусан хаадын нэг болгосон юм.

9. Дэлхийн хүн амын тоо найман тэрбум давав: Дэлхийн хүн амын тоо 1803 онд 1 тэрбум болж анхны түүхэн цэгтээ хүрч байсан бол 200 гаруй жилийн дараа 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд /2022.11.15/ найман тэрбум давсан юм.

10. COP27-ийн ядуу буурай орнуудад зориулсан "алдагдал, хохирол" сан: COP27 дээд хэмжээний уулзалтын үеэр үүсгэсэн сан нь уур амьсгалын өөрчлөлтөд маш ихээр өртөж буй ядуу буурай орнуудад дэмжлэг үзүүлэх бөгөөд эдгээр улс орнуудын дасан зохицож чадахгүй байгаа уур амьсгалын улмаас үүдэн гарсан аливаа хохирлын зардлыг нөхөн олгох ажээ.

М.Ариунаа