В.Зеленский: Бид газар нутгаа эргүүлэн авна

В.Зеленский: Бид газар нутгаа эргүүлэн авна

Дэлхийн улс орнуудад шинэ он солигдож буй энэ цаг мөчид Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн шинэ жилийн мэндчилгээний агуулга олон улсын хэвлэлүүдийн анхаарал төвд байна. Учир нь тэрээр мэндчилгээндээ, “Бид ялах болно” гэжээ.

Тэрээр, “Хоёрдугаар сарын 24-нд оршил байхгүй эхэлсэн дайн 311 хоногийг өнгөрөөж байна. Гэхдээ энэ жил Украины, Украинчуудын жил байсан. Бидэнд ялахаас өөр сонголт байхгүй. Энэ жилийг Украин, бүх Европ, Дэлхийн улс орнуудын хувьд алдагдлын жил байсан гэж нэрлэж байна. Гэхдээ энэ бол буруу. Бид ингэж ярих ёсгүй. Бид юу ч алдаагүй.

Украин хөвгүүд, охидоо алдсангүй, тэднийг алуурчид авч явсан. Украинчууд байшингаа алдаагүй, алан хядагчид устгасан. Бид газар нутгаа алдаагүй, түрэмгийлэгчдийн халдлагад өртсөн. Дэлхий амар амгаланг алдагдаагүй, Орос үүнийг устгасан.

Бид тэмцэж байна, цаашид ч тэмцэнэ. Гол нь "ялалт"-ын төлөө тэмцэнэ. Бид ялах нь гарцаагүй. Бид 311 хоног ялалтын төлөө явж байна. Бид бүгдийг сэргээнэ, бид бүгдийг дахин босгоно. Бид газар нутгаа эргүүлэн авна. Мөн түр эзлэгдсэн хүмүүс үүрд эрх чөлөөтэй байх болно. Ердийн амьдрал руугаа буцах болно” гэжээ.

Эх сурвалж: Varlamov news