ШУУРХАЙ: БНСУ-д нэгнийгээ хөнөөсөн монгол иргэн А нь хууль бус оршин суугч байжээ

2023-01-02 15:27

ШУУРХАЙ: БНСУ-д нэгнийгээ хөнөөсөн монгол иргэн А нь хууль бус оршин суугч байжээ

Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ БНСУ дах монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан Монгол Улсын иргэн 50 гаруй настай А, 30 гаруй настай Б нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар А нь тус өдрийн орой Б-г хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл хохирогч Б нь шинэ жилийн баярын үдэшлэгийн дараа өөрийн ажилладаг байгууллагын ажилчдын дотуур байранд эхнэрийн хамт унтаж байсан бөгөөд тус улсад албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй байжээ. Харин сэжигтэн А нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бөгөөд өөрийг нь үл тоомсорлож байна хэмээн ажилчдын дотуур байр руу нь дагаж гэмт хэргээ үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: News1

2023-01-02 09:05

ШУУРХАЙ: БНСУ дах монголчуудын шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр танилцсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ

БНСУ-ын Кёнгидо дахь Почон хотын цагдаагийн газраас 50 гаруй насны монгол залууг хүний амь нас хөнөөсөн хэргээр сэжигтнээр татаж баривчилсан талаар өнөөдөр /2023.01.02/ мэдээллээ.

Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр /2022.12.31/ Солонгос дах Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан Монгол Улсын иргэн 50 гаруй настай А, 30 гаруй настай Б нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар сэжигтэн А нь өөрийг нь үл тоомсорлож байна хэмээн 2023 оны нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө хохирогч Б-г унтаж байхад нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Munhwa