Хятад, Орос, Монголын удирдагчид Хойд Солонгосын Ким Жон Унд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг онцложээ

Хятад, Орос, Монголын удирдагчид Хойд Солонгосын Ким Жон Унд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг онцложээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн тухай Хойд Солонгосын төв мэдээний агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, 2023 оныг тохиолдуулан улс орны төрийн тэргүүнүүд, улс төрийн намуудын удирдагчид, нийгмийн нэр хүндтэй давхаргын нэр бүхий хүмүүс Ким Жон Унд шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн гэв. Тус мэдээллийн агентлагаас шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүсийг жагсааж “БНХАУ-ын Ерөнхийлөгч ба эхнэр", "ОХУ-ын Ерөнхийлөгч" гэсэн дарааллаар бичжээ. Мөн Монгол Улс байсныг онцолжээ. Энэ нь Хойд Солонгосын холбоотон Хятад, Орос, Монголтой харилцах харилцааг илтгэж байж болзошгүй талаар БНСУ-ын хэвлэл дурдсан байна.

Эх сурвалж: Yna