Хөл бөмбөгийн домогт тоглогч Пеле таалал төгссөн талаар түүний 100 настай ээж одоог хүртэл мэдээгүй гэв

Хөл бөмбөгийн домогт тоглогч Пеле таалал төгссөн талаар түүний 100 настай ээж одоог хүртэл мэдээгүй гэв

Хөл бөмбөгийн хаан Пеле өнгөрсөн сарын 29-ны /2022.12.29/ өдөр таалал төгссөн билээ. Тэгвэл түүний ээж Селесте хүүгээ таалал төгссөн талаар одоог хүртэл мэдээгүй байгаа юм.

Тодруулбал, Пелегийн эгч Мария Люсиа до Насименто 100 настай ээжийгээ гэртээ асардаг бөгөөд тэрээр саяхан өөрийн инстаграмм хуудастаа "Эмгэнэлт явдлын талаар ээждээ мэдэгдээгүй" гэж бичжээ. Гэр бүлийнхэн болон хамаатан садан, үеэлүүд, хүүхдүүд нь ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр Пелег нас барсан талаар хэлэхгүй байх дүгнэлтэд хүрсэн ажээ.

Гэр бүлийнхэн нь Пелег Дико хэмээн хочилж дууддаг байжээ.  

М.АРИУНАА