Англид өөрийгөө "Doodle" хэмээн нэрлэсэн зураач залуу байшингийнхаа булан тохой бүрийг эрээн цоохор болгожээ

Англид өөрийгөө "Doodle" хэмээн нэрлэсэн зураач залуу байшингийнхаа булан тохой бүрийг эрээн цоохор болгожээ

Англид өөрийгөө "Doodle" хэмээн нэрлэсэн зураач залуу байшингийнхаа булан тохой бүрийг хоёр жилийн хугацаанд эрээн цоохор болгожээ.

Тэрбээр Баруун Английн их сургуулийн зураачийн ангийн оюутан байхдаа хувьсах эго-г бий болгосон хэмээжээ. Тухайлбал, Ноён Доодл хэмээн өөрийгөө нэрлэсэн зураач залуу нь Их Британид төрсөн 26 настай Сэм Кокс юм. Кокс хувь хүнийхээ хувьд энгийн хувцас өмссөнөөс илүү "Doodle" хувцастайгаа өөрийгөө илүү мэдэрдэг хэмээжээ. Тэрбээр 1.35 сая фунт стерлингийн үнэтэй байшингийнхаа булан тохой бүрийг 900 литр эмульс, 401 лааз шүршигч будаг, 286 лонх зургийн будаг, 2296 үзэгний хошуу зэргийг ашиглаж хоёр жилийн хугацаанд эрээн цоохор болгож будсан байна. 

М.АРИУНАА