Кристиано Роналдо: Миний Европ дахь ажил дууссан

Кристиано Роналдо: Миний Европ дахь ажил дууссан

Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Роналдо арванхоёрдугаар сарын 31-нд /2022.12.31/ Саудын Арабын “Аль-Наср” багтай гурван жилийн гэрээ байгуулсан юм.

Тэрбээр тус багт орсон шалтгаанаа тайлбарлахдаа "Би бол онцгой тоглогч. Би эвдэж болох бүх рекордыг Европт эвдсэн. Одоо хэд, хэдэн рекордыг эвдэхийг хүсэж байна. Миний Европ дахь ажил дууссан. Би дэлхийн шилдэг клубүүдэд тоглосон. Аль Наср багт нэгдсэндээ баяртай байна. Надад Европ, Бразил, Австрали, АНУ, Португалиас олон санал ирсэн. Гэхдээ би энэ газрыг сонгосон. Би энд зөвхөн хөл бөмбөгийн төлөө ирсэнгүй. Би Саудын Арабын хөл бөмбөгийн сэтгэлгээ, үзэл бодлыг өөрчлөхийг хүсэж байна. Энэ бол миний хувьд төгсгөл биш. Саудын Арабын лиг маш өрсөлдөөнтэй. Хүмүүс үүнийг мэдэхгүй гэдгийг би мэдэж байна” гэж мэдээлжээ.

М.АРИУНАА




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө