Хойд Солонгосын гадаад хэргийн сайд асан болон дипломат 4-5 албан тушаалтныг цаазалжээ

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд асан болон дипломат 4-5 албан тушаалтныг цаазалжээ

БНАСАУ-ын гадаад хэргийн сайд асан Ри Ён Хо болон холбоотой 4-5 албан тушаалтнууд өнгөрсөн жил цаазлагдсан болохыг Японы Йомиури Шимбун олон эх сурвалжуудаас иш татаж олж мэдэн өчигдөр /2023.01.04/ олон нийтэд мэдээлжээ.

Тодруулбал, БНАСАУ-ын ГХЯ-ны 4-5 албан тушаалтныг Гадаад хэргийн сайд асан Ри-г ар араас нь цаазалсан бөгөөд одоогоор ямар шалтгаанаар цаазалсан нь тодорхойгүй байгаа аж. Гадаад хэргийн сайд асан Ри нь Их Британи дахь Хойд Солонгосын элчин сайдын яаманд ажиллаж байсан туршлагатай бөгөөд Их Британи дахь Хойд Солонгосын элчин сайдын яамтай холбоотой асуудлаар цаазын ял авах шалтгаан болсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Мөн тэрбээр 2016 онд БНАСАУ-аас Их Британид суугаа Элчин сайд, Умард Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Дональд Трампын засаг захиргааны үед АНУ-тай хэлэлцээр хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн байжээ.