ГАДНЫН ХЭВЛЭЛ: Монголд 288 тэрбум воны орон сууц барих төслийн захиалга БНСУ-ын барилгын салбарынхны анхаарлыг татаж байна

ГАДНЫН ХЭВЛЭЛ: Монголд 288 тэрбум воны орон сууц барих төслийн захиалга БНСУ-ын барилгын салбарынхны анхаарлыг татаж байна

Монголд 288 тэрбум воны орон сууц барих төслийн захиалга БНСУ-ын барилгын салбарынхны анхаарлыг татаж байгаа талаар Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, өчигдөр /2023.01.05/ тус улсын барилгын салбарынхны мэдээлснээр, “Монголын орон сууцны корпорац нь саяхан нийт 288 тэрбум 400 сая воны өртөг бүхий "Солонго 1, 2-р барилгын төсөл"-ийн тендер зарласан байна. Гол зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах шинэ хотхоныг түрээсийн орон сууцаар хангах явдал юм.

Ялангуяа хамтарсан аж ахуйн нэгж байгуулах гэрээнд тендерт оролцогчид нь БНСУ-ын харьяа байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан нь одоогоор ямар барилгын компани оролцох нь сонирхол татаж байна” гэжээ.

Эхний ээлжийн гол зорилго нь 94,596 метр квадрат талбайд 2,712 айл өрхийн орон сууцыг барих бөгөөд барилгын өртөг нь ойролцоогоор (156,6 тэрбум вон) юм. Харин хоёр дахь ээлж нь 77,344 метр квадрат талбайд 2,290 айл өрхийн орон сууцыг барих бөгөөд ойролцоогоор (131,8 тэрбум вон)-ны хөрөнгөөр босгох юм гэжээ. Тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаа ирэх хоёрдугаар сарын 22-ныг дуустал аж.

Эх сурвалж: Dnews.ko

 




Өнөөдөр морь өдөр

22 минутын өмнө