ВИДЕО: Хятадын цогцос чандарлах газруудын цогцсын тоо өдөрт 9-25 мянга болтол өсөж, оочир дараалал үүсжээ

ВИДЕО: Хятадын цогцос чандарлах газруудын цогцсын тоо өдөрт 9-25 мянга болтол өсөж, оочир дараалал үүсжээ

Ковид-19-ийн улмаас Хятадын цогцос чандарлах газрууд ачаалалтай ажиллаж буй талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Тодруулбал, Бээжингийн нэг дүүргийн оршуулгын газар өдөр бүр 140-150 цогцос чандарлаж байгаа аж. Өмнө нь энэ тоо 40-өөс дээш гардаггүй байжээ. Харин Лунхуа хотын нэгэн чандарлах газар өдөр бүр 500 цогцос шатааж байгаа нь дунджаас тав дахин их болж, ачааллаа даахаа больжээ. Улмаар нас барсан хамаатан саднаа чандарлуулах гэсэн хүмүүсийн дараалал Хятад даяар нэмэгдсэн байна. Британийн Airfinity Ltd. судалгааны байгууллага вируст халдварын үхэл Хятадад өдөртөө 9-25 мянга болтол өссөн гэж таамаглалж буй. Харин Хятадын эрх баригчид энэ талаар мэдээлэл хийгээгүй хэвээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Сануулахад, Маргааш /2023.01.08/ Замын-Үүд-Эрээний хилийг нээж буй. Ингэхдээ хилээр эхний ээлжид 300 зорчигчийг нэвтрүүлэх бөгөөд Монголоос Эрээнийг зорьж буй иргэд сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR-ын шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой юм. Тус хариугаа хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ тогтмол биедээ авж явах ёстойг мөн анхааруулсан байна. Хэрэв тухайн иргэнд PCR-ын сөрөг хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцаах аж.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө