БНХАУ-аас БНСУ-ын нисэх онгоцны буудалд буусан 327 хятад иргэний 103-аас нь коронавирус илэрчээ

БНХАУ-аас БНСУ-ын нисэх онгоцны буудалд буусан 327 хятад иргэний 103-аас нь коронавирус илэрчээ

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн (KDCA) пүрэв гараг /2023.01.05/-т мэдээлснээр, Хятадаас ирсэн 327 зорчигчийн 103 коронавирус илэрчээ.

Тодруулбал, Тус агентлагийн мэдэгдэлд Хятадаас Өмнөд Солонгост богино хугацааны айлчлал хийхээр ирсэн 327 зорчигчийн 103 нь лхагва гарагт вирусын халдвар авсан нь 31-5 хувьтай тэнцэж байна. Улмаар эерэг гарсан иргэдийг тусгайлан бэлдсэн байранд аваачиж, долоо хоног хүртэлх хугацаанд тусгаарлана. Түүнчлэн өнгөрсөн даваа гараг /2023.01.02/-т нисэх онгоцны буудалд буусан хятад иргэдийн дунд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээгээр нийт ирэгсдийн 20 хувь нь эерэг гарч байсан бол мягмар гарагт 26, лхагва гарагт 31.5 хувь болон нэмэгджээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Эх сурвалж: KBC