10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан гэх С.Батдөлийг цагдан хорих эсэхийг маргааш шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэнэ

10 тэрбумыг хадгалж байгаад баригдсан гэх С.Батдөлийг цагдан хорих эсэхийг маргааш шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэнэ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас Пүрэв гараг /2023.01.05/-ийн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хамаарал бүхий объектуудад нэгжлэг хийж, авилгаар олсон байж болзошгүй 10 гаруй тэрбум төгрөгийг олж, хураан авч улмаар С.Батдөлийг хойшлуулалгүйгээр 48 цагийн хугацаанд саатуулсан.

Улмаар Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн юм. Харин түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцэлгүйгээр С.Батдөлийг саатуулсан 48 цагийн хугацаа дуусаж , Баянгол дүүргийн Эрүүгийн танхимын шүүгч н.Золбоо гэгч нь С.Батдөлийг өчигдөр /2023.01.07/ сулласан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Шүүхээс цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг маргааш буюу энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон байна. Түүнчлэн С.Батдөлийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч н.Золбоо сулласан тухай мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үгүйсгэв.