ШУУРХАЙ: БНСУ-д визгүй журмаар очиж сураггүй алга болсон 150 гаруй жуулчдын 15 нь Монгол иргэд байжээ

ШУУРХАЙ: БНСУ-д визгүй журмаар очиж сураггүй алга болсон 150 гаруй жуулчдын 15 нь Монгол иргэд байжээ

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих шийдвэр албажсан.

Энэ дагуу манай улсын иргэд аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Тэгвэл тус журмаар очсон 150 гаруй жуулчин сураггүй алга болжээ.

Тодруулбал, Өнгөрсөн зургадугаар сараас хойш хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн дагуу 107 Вьетнам, 31 Филиппин, 15 Монгол хүн очсоныхоо дараа холбоо тасарсан болохыг эрх баригч намын төлөөлөгч Ёо Санг Бум ням гарагт Хууль зүйн яамнаас авсан баримтаас харуулжээ. Тус яамны харьяа цагаачлалын алба одоогоор хоёр вьетнам, нэг Филиппин нийт гурван иргэнийг зөвшөөрсөн хугацаанаас 15 хоног хэтрүүлсэн хэргээр баривчилсан байна.