Саудын Араб Кристиан Роналдод зориулж хуулиа өөрчилж магадгүй гэв

Саудын Араб Кристиан Роналдод зориулж хуулиа өөрчилж магадгүй гэв

Өнгөрсөн сард /2022.12/ 37 настай алдарт хөл бөмбөгчин Кристиан Роналдо Манчестер Юнайтедыг орхисныхоо дараа Саудын Арабын Аль Наср хөл бөмбөгийн клубт нэгдсэн. Түүнээс хойш Португалийн одыг тансаг вилла, жилийн 175 сая фунт стерлингийн орлого гэх мэт олон болзлоор хангаад байгаа юм. Тэгвэл Саудын Араб улс нь гэрлээгүй, гэрлэлтийн баталгаагүй хосууд нэг гэрт хамтран амьдрахыг хуулиар хориглодог бөгөөд харин Кристиан Роналда өөрийн хамтран амьдрагч Жиоржина Родригестэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа тул тус улсын эрх баригчид түүнд зориулж “амьдрахад илүү тухтай таатай нөхцөл байдлыг үүсгэхийн тулд” хуулиа өөрчилж магадгүй хэмээн олон улсын хэвлэлд мэдээлжээ.

М.Ариунаа