ВИДЕО: Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг иргэд нь эсэргүүцэж, үймээн дэгдээжээ

ВИДЕО: Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг иргэд нь эсэргүүцэж, үймээн дэгдээжээ

Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид өчигдөр /2023.01.09/ ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн цагдаа нартай мөргөлдөж, засгийн газрынхаа хэд хэдэн байр болох парламент, холбооны дээд шүүх, ерөнхийлөгчийн ажлын байр руу нэвтэрчээ. Урьдчилсан мэдээллээр тус үймээнд таван мянга орчим хүн оролцсон байна. 

Agencia Brasil-ийн мэдээлснээр, цагдаа нар нисдэг тэрэгнээс жагсагчид руу нулимс асгаруулагч болон хийн бөмбөг хаясан байна. Үймээн самуун эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа хамгаалалтын албаныхан жагсагчдыг засгийн газрын байрнаас хүчээр гаргаж чаджээ. Харин тус үйл явдлын талаар тус улсын нийслэл Бразилиа хотын захирагч Ибанес Роши 400 гаруй хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн бол, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нийслэлд энэ сар /2023.01/-ын сүүл хүртэл онц байдал зарласан байна. Мөн Ерөнхийлөгч Лула да Силва бүх сүйтгэгчдийг илрүүлж, шийтгэнэ гэж амласан бол Ерөнхийлөгч асан Болсонаро тус үймээн самууныг буруушааж, тэднийг хууль зөрчсөн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC