ВИДЕО: ОХУ-ын цэргийн дайчилгаанаас зугтсан таван иргэн БНСУ-ын нисэх буудалд олон сар амьдарч байна

ВИДЕО: ОХУ-ын цэргийн дайчилгаанаас зугтсан таван иргэн БНСУ-ын нисэх буудалд олон сар амьдарч байна

Өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 21-ны өдөр /2022.09.21/ ОХУ Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хааж байсан армийн бэлтгэл хүчийг хамруулахаа албан ёсоор мэдэгдсэн.

Тус шийдвэрийн улмаас ОХУ-аас ойрх бүс нутгийг зорих энгийн Орос иргэдийн тоо эрс нэмэгдээд байсан билээ. Тэгвэл тус цэргийн хэсэгчилсэн дайчилгаанаас зугтсан таван залуу БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудалд олон сар амьдарч байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын таван иргэн Өмнөд Солонгосын засгийн газраас улс төрийн орогнол хүссэн ч зөвшөөрөлгүй, цэрэг татлагаас оргон зайлах нь улс төрийн орогнол олгох шалтгаан биш гэсэн үндэслэлээр татгалзсан аж. Иймд уг шийдвэрийг давж заалдахаар шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр энэ сарын сүүлээр гарах юм. Шүүхийн шийдвэр гартал тэд Инчоны олон улсын нисэх буудлын завсрын бүсэд Өмнөд Солонгосын хууль зүйн яамнаас өгдөг багахан хүнсээр гол зогоон амьдарч байгаа ажээ. Тэдний нэг болох ОХУ-ын иргэн Марахтаевд цэргийн зарлан дуудах бичиг авсан даруйдаа автомашинаар Монгол улсын хил нэвтэрч, цаашаа Улаанбаатараас Филиппиний Манила хот руу нисэж, арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Инчонд газардсан байна.

Эх сурвалж: Korea times, News8, MBC

ВИДЕО:

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө