Австрали улс Хятадын нүүрсний зах зээлээс Оросыг шахаж гаргажээ

Австрали улс Хятадын нүүрсний зах зээлээс Оросыг шахаж гаргажээ

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Австрали улс Хятадын нүүрсний зах зээлээс Оросыг шахаж гаргажээ. Тодруулбал, Хятад улс найдвартай эрчим хүчний хангамжийн хэрэгцээгээ бий болгохын тулд нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх, Австрали улсаас нийлүүлэлтээ сэргээхэд хүрсэн байна.

Австрали Улсын нийслэл болох Канберрагийн байр суурьтай холбоотойгоор Бээжин хот 2020 оны эцсээр Австралийн нүүрсийг импортлохоос татгалзсан юм. Энэ нь дэлхий даяар коронавирусийн тархалтад Хятад Улс хариуцлага хүлээх ёстой гэж ойлгогдоод байсан билээ. Тухайн асуудлаас өмнө Австрали улс Хятадад нүүрс нийлүүлдэг хамгийн том импортлогч байсан ч өнгөрсөн оны сүүлээр дэлхийн эрчим хүчний хямрал, Австралийн засгийн газар солигдсонтой холбогдуулан хоёр улсын харилцаа мэдэгдэхүйц сайжраад байгаа юм.

М.АРИУНАА