ВИДЕО: БНСУ-ын алдарт кёрлингийн “Kim” баг монгол тамирчдад багшилж байна

ВИДЕО: БНСУ-ын алдарт кёрлингийн “Kim” баг монгол тамирчдад багшилж байна

Пёнчан-2018” олимпын наадмын мөнгөн медальт БНСУ-ын алдарт кёрлингийн эмэгтэйчүүдийн “Тим Ким” баг монгол тамирчдад багшилж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, тус хэвлэлд Кёрлингийн спорт Монгол Улсад дөнгөж хөгжиж эхэлж байгааг дурдаад Yonhap news-ийн сэтгүүлч Хонг Сок Жүн монгол тамирчдыг тэнцвэрээ алдаж, эв хавгүй харагдаж байгаа ч маш эрч хүчтэй, сэтгэл ханамж өндөр байгааг онцолжээ.

Монгол тамирчдыг Пёнчаны дурсгалын сангаас зохион байгуулдаг Өвлийн спортын академид урьсан бөгөөд энэ үеэр Өмнөд Солонгосын кёрлингийн бэлгэдэл болсон "Тим Ким" баг багшилж байгаа нь нэр төрийн хэрэг гэжээ.

Энэ талаар тус багийн тамирчин Ким Ёнжүн “Биднийг бага байхад гадаадын тамирчид маш их зааж сургадаг байсан. Би мөн багшийн хувиар зааж байгаадаа маш их баяртай байна” гэлээ. Монголын кёрлингийн залуучуудын шигшээ багын хувьд 2024 оны БНСУ-ын Гангвон хотод болох залуучуудын өвлийн олимпод оролцох эрхийг авах зорилготой аж.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ