Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг ажлаас нь чөлөөлжээ

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг ажлаас нь чөлөөлжээ

Нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн эсрэг вакциныг андуурч хийсэн асуудалтай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг ажлаас чөлөөлжээ.

Тодруулбал, тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг гүйцэтгэгчийн тушаалаар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулыг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус эмнэлгийн их эмч Д.Алтантуяаг томилжээ.